/2023.12.05/Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит XV хуралдаан 81,8% ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн батална.
1.Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
2.Аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, түүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ
3.Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн төлөө хамтдаа-2” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан, түүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ
4.“Дорноговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийн тайлан, түүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ
5.Аймгийн дэд болон зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн тайлан, түүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ
6.“Түншлэл ба хөгжил” бизнес эрхлэгчдийг дэмжих аймгийн зорилтот хөтөлбөр батлах тухай
7.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай
8.Аймгийн 2024 оны төсөв батлах тухай
9.Аймгийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
10.“Эм эргэлтийн сан” ОНӨААТҮГ-ыг худалдан борлуулах аргаар хувьчлах тухай
11.Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн хөдөлгөөний тухай
12.Сумдын газар зүйн нэрийн тодруулалтад санал өгөх тухай
13.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбайд санал авах тухай
14.Хот, суурин газрын суурьшлын бүсийн тэг гортигийг шинэчлэн тогтоох санал уламжлах тухай
15.Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай /Үйлдвэр технологийн парк/
16.Их нартын тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөө батлах тухай
17.Үндэсний аюулгүй байдлыг орон нутгийн түвшинд хангах бодлогын хэрэгжилтийн тайлан сонсох
18.Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, хурлын Зөвлөлийн 2023 онд зохион байгуулсан ажлын мэдээлэл