/2023.12.07/Төрийн албаны зөвлөлийн Б.Баатарзориг даргаар ахлуулсан ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар хүлээн авч уулзан Дорноговь аймгийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил, орон нутагтаа хийж хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг танилцууллаа.
Зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, Ёс зүйн хорооны гишүүн М.Цэрэнбат, Ажлын албаны захиргаа, удирдлагын газрын ахлах референт Э.Золбоо, Хяналт шалгалт хариуцсан ахлах референт Э.Мөнхгэрэл гэсэн бүрэлдэхүүн аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг Төрийн албаны тухай хууль, төрийн шинэтгэл, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг сурталчлах сургалт, Төрийн албаны зөвлөлийн тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, орон нутгийн зарим төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл зөвлөмж өглөө.