/2023.12.08/Дорноговь аймаг Оросын холбооны улсын Эрхүү хотын Багшийн их сургуультай 2016 оноос хойш хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд аймгийн ЕБС-ийн сурагч, багш нарт орос орны соёл, орос хэлний хичээл, сургалтын арга барил, туршлагыг түгээн дэлгэрүүлэхээр Эрхүү хотын Багшийн их сургуулийн төгсөх ангийн 15 оюутан аймагт ажиллах арга хэмжээнд аймгийн ИТХ-аас 4,0 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн билээ.
Оросын Холбооны улсын Эрхүү хотын багшийн их сургуулийн төгсөх ангийн оюутнууд 4 долоо хоногийн турш Сайншанд сумын ЕБ-ын 1, 2 ,3, 5, 6-р сургууль, Замын-Үүд сумын ЕБ-ын 1, 2, 3-р сургуулиудын сурагчдад орос хэлний хичээл зааж, орос улсын түүх соёлын талаар мэдээлэл өгч ажиллалаа.
Оюутнуудыг өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг хүлээн авч талархал илэрхийлэн тэдний сэтгэгдлийг сонсож цаашдын хичээл сурлага, ажил үйлст нь амжилт хүслээ.