/2023.12.08/Аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг Хөвсгөл сумын харьяат “Аймгийн арслан” ОУХ-ний мастер Батхуягийн Батзоригийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
ОУХ-ний мастер Б.Батзоригийг эх орноо төлөөлөн Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохион байгуулагдсан Мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Жюү Жицү болон Жүдо бөхийн төрлүүдэд оролцоход аймгийн ИТХ-аас дэмжлэг үзүүлсэн билээ.
Тэрээр Мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Жюү Жицүгийн аваргын алтан медаль, Жүдо бөхийн шагналт 5 дугаар байранд шалгарсан бахдам амжилтыг үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгасан юм.
Цаашдын ажил үйлс, спортын замналд нь их амжилтыг хүсэн ерөөе.