ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ДОРНОГОВЬ АЙМГААС СПОРТЫН ДЭД МАСТЕРЫН БОЛЗОЛ ХАНГАЛАА

2024-01-10

🔰Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр /2024.01.06-07/үргэлжилж, аваргуудаа шалгарууллаа.
🔰Энэхүү тэмцээний анхан шатны тэмцээн буюу "Сумын аварга шалгаруулах" тэмцээнд нийт 118 тамирчин оролцож үүнээс эрэгтэй 73, эмэгтэй 45 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдөж хагас шигшээ буюу "Аймгийн аварга шалгаруулах" тэмцээнд 42 тамирчин өрсөлдөж улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр Э.Жаргалан, Г.Мөнхтүвшин, Б.Мөнхжин нар шалгарч тус тэмцээнд оролцох эрхээ авсан юм.
🔰Зөв сэтгэх, оновчтой шийдвэр гаргах, бусдын сэтгэхүйг шинжих, тэвчээр хатуужилтай болох гэх мэт олон сайхан чанарыг шатраас олж авдаг. Тиймээс шатрын спортыг улс орон даяар түгээн дэлгэрүүлэх, шатрын спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, монгол хүн бүрийг шатартай нөхөрлүүлэх зорилготой зохион байгуулагддаг энэхүү тэмцээн энэ жил 12 дахь удаагаа болж буй бөгөөд тэмцээнд 21 аймаг, нийслэлээс нийт 4864 тамирчин оролцсоноос шигшээ тоглолтод 145 тамирчин шалгаран үлдэж, оюун ухаанаа уралдуулав.
🔰Тус тэмцээний эрэгтэй ангилалд аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд тэргүүн байрыг эзлэн улсын аваргад оролцох эрх авсан Эрхэмбаярын Жаргалан 8 тоглолтоос 7 тоглолтод хожил байгуулан дэд байрыг эзэлж, шатрын спортын төрөлд "МОНГОЛ УЛСЫН СПОРТЫН ДЭД МАСТЕР" цолны болзолыг хангасан баярт үйл явдал тохиолоо.
Түүнчлэн энэхүү тэмцээнээс:
-2018 онд эмэгтэй ангилалд Э.Одгэрэл тэргүүн байрыг эзэлж Спортын дэд мастер цол,
-2019 онд эрэгтэй ангилалд Г.Мөнхсүх гутгаар байрыг эзлэн Спортын дэд мастер цолны эзэд болж байжээ.
Шинэхэн спортын дэд мастер Erkhembayar Jargalan танд баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд өндөр амжилтыг хүсэн ерөөе.👏👏👏

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%