/2023.01.10/Удирдлагын академиас зохион байгуулж байгаа “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт багийн Засаг дарга нарыг чадавхжуулах богино хугацааны зорилтот сургалтад аймгийн 14 сумдын 65 багийн Засаг дарга нар хамрагдаж байна.
“Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны бодлого “Шинэ сэргэлтийн бодлого”, Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийг хэрэгжүүлэх, Засгийн газрын 2023 оны 303 дугаар тогтоолын дагуу багийн Засаг дарга нарыг чадавхжуулах, шинэ мэдлэг мэдээлэл олгох уг сургалт 2 өдөр үргэлжилнэ.