Барилдаанд Говьсүмбэр аймгийн харьяат аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын начин Н.Баярбаатар үзүүрлэв. Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн начин С.Занданхүү, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат аймгийн заан Б.Түвшинтулга нар шөвгөрлөө.
Энэ үеэр Дорноговь аймгаас сонгогдон Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд болон аймгийн ИТХ-ын анхны орон тооны нарийн бичгийн дарга Ц.Бадиа нарт аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг хүндэтгэл үзүүллээ.




