/2024.01.25/Гэр бүлийн эрүүл, эерэг, харилцааны соёлыг түгээн дэлгэрүүлэх, иргэд олон нийт, эцэг эхчүүд, багш нарын эрх зүйн мэдлэг, гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх хүүхдийн хөгжлийг дэмжих, тэднийг зөв төлөвшилд чиглүүлэх зорилгоор аймгийн Насан туршийн боловсролын төв, Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төвтэй хамтран “Зочинтой уулзалт” арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний зочиноор Боловсрол судлаач Г.Төмөрзаяа багш оролцож, сургуулийн өмнөх болон бага ангийн хүүхдүүдтэй эцэг эхчүүд, багш нар, өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд дараах сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.
Насны онцлогт тохируулан харилцах, хөгж лийг дэмжих, анхаарах зүйлс
Өсвөр насныхны онцлог, тэдний хичээл зүтгэл, хариуцлагатай байхад дэмжих, чиглүүлэх арга зүй
Орчин цагийн хүүхэд гэж хэн бэ
Орчин цагийн хүүхдийн сурах арга барил, тэдний сурах арга барилд тохирсон арга зүй хэрэглэх
Эцэг эхтэй хамтран ажиллахад анхаарах зүйлс зэрэг сэдвээр сургалт, мэдээлэл хүргэлээ.