ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 20 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2024-06-06

🇲🇳 /2024.06.05/Өнөөдөр аймгийн Онцгой байдлын газар нь алба үүсэж хөгжсөний түүхт 20 жилийн ойн баярын хурлаа хийлээ. Баярын хуралд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал, хууль сахиулах байгууллагын удирдлагууд, Онцгой байдлын газрын үе үеийн албан хаагч, ахмад ажилчид оролцож 20 жилийнхээ ойн баярын хурлаа хүндэтгэл дүүрэн эхлүүллээ.
✅Онцгой эрсдэлээс ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах хүндтэй үүргийг биелүүлж байгаа зарим албан хаагчдыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын болон аймаг, сумын Засаг даргын өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.
✅Мөн Онцгой байдлын газрын албан хэрэгцээнд ашиглах тоног төхөөрөмжийн хүртээмж, албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2/ш/ суурин компьютер, аймгийн Засаг даргын Тамгын газраас ухаалаг индрийг тус тус шийдвэрлэж өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3933
2730 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%