/2024.07.31/Аймгийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаан 81,8 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа–2” үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн 2024 оны эхний хагас жилийн тайланд үнэлгээ өгөх тухай./өссөн дүнгээр/
Аймгийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийн тайланд үнэлгээ өгөх тухай
Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн хөдөлгөөний тухай
Сайншанд сумын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дахин төлөвлөлт хийгдэх газрын байршил, хэмжээ, зориулалт батлах тухай
Аймгийн сонгуулийн хороо байгуулах тухай
Шашны байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай
Орон нутгийн төсвийн зохицуулалт хийх тухай
Аймгийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг тус тус хэлэлцэж батална.
Хуралдааныг аймгийн DSB, DTV телевизүүд шууд дамжуулж байна.