/2024.11.12/ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Алдарбаяр нь Монгол Улсын хэмжээнд боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт төсөл, арга хэмжээ хэрэгжүүлдэг Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагын төлөөлөл болон Сайншанд, Замын-Үүд, Улаанбадрах сумдын зарим ЕБ-ын сургуулийн захирлуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Дэзэрэт ОУ-ын энэрлийн байгууллагын хамтран ажиллах хүрээнд Сайншанд, Замын-Үүд, Улаанбадрах сумдын ЕБ-ын сургуулийн дотуур байранд тус бүр 60ш, нийт 180ш хөнжил, гудас, цагаан хэрэглэлийг хүлээлгэн өглөө.