/2024.11.13/Нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг сайжруулах, нутгийн удирдлагын тогтолцоонд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор 14 сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.
Өнөөдөр Хөвсгөл суманд зохион байгуулсан тус сургалтад Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл сумдын нийт 45 хурлын төлөөлөгчид хамрагдлаа.