Өнөөдөр /2024.11.15/ Нутгийн өөрөө удирдах байгууллагын ес дэх бүрэн эрхийн хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулан сумдын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг Алтанширээ суманд зохион байгуулж сургалтад Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт сумдын төлөөлөгчид хамрагдлаа.
Тус сургалтын ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Батсугир ахлан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Бодлогын хэрэгжилт, иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Гантөмөр, Хууль эрх зүй, хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Л.Цэцэгдарь, Аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер У.Оюунтүлхүүр, Байгаль орчны газрын Хяналтын улсын байцаагч Э.Одпүрэв нар чиг үүргийн дагуу холбогдох эрх зүйн мэдээллийг өгч ажиллалаа.