ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 2 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2024-12-03

🇲🇳 /2024.12.03/ Аймгийн ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаан 94.2 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
✅“Дорноговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийн тайлан, түүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайланг хэлэлцэн хэрэгжилтийг үнэлэх тухай
✅Аймгийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, түүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайланг хэлэлцэн хэрэгжилтийг үнэлэх тухай
✅Аймгийн дэд болон зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн тайлан, түүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайланг хэлэлцэн хэрэгжилтийг үнэлэх тухай
✅Аймгийн 2023 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай
✅Дорноговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Тогтвортой бодлого Тасралтгүй хөгжил” 2024-2028 оны хөтөлбөр батлах тухай
✅Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоох тухай
✅Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн хөдөлгөөний тухай
✅Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд орох хүсэлтийг хэлэлцэх тухай
✅Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хурлын Зөвлөлийн 2024 оны тайланг хэлэлцэх тухай асуудлыг тус тус хэлэлцэн батална.
🔰Хуралдааныг аймгийн DSB, DTV телевизүүд шууд дамжуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3933
2730 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%