/2024.12.05/ Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны төлөөлөгчид Д.Эрдэнэбаяр, Д.Тулга, Л.Наранхүү Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Чандмань-Илч ОНӨ ХХК-ийн удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтаар тус салбарын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар санал, хүсэлтийг сонсон, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцон ажиллалаа.