/2024.12.09/Авлигатай тэмцэх газраас орон нутаг дахь авлигын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх, авлига ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх, талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, ажлын алба, сумдын Засаг дарга нарт сургалт болон хэлэлцүүлэг хийлээ.
Тус сургалт, хэлэлцүүлэгт аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, ажлын алба, сумдын Засаг дарга нийт 170 албан хаагч хамрагдлаа.