/2024.12.09/Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Алдарбаяр болон хурлын зарим төлөөлөгчид Сайншанд сумын 7-р багт шинээр баригдаж байгаа 700 хүний суудалтай “Саран хөхөө” театрын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлтэй танилцаж, ажлын явцад тулгамдаж буй асуудал, төслийн барилга угсралтын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж эрчимжүүлэх талаар барилгын ажлын гүйцэтгэгч “Болор аграмба” ХХК-ий удирдлагуудтай санал солилцлоо.