/2025.01.09/ Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл Дорноговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтаар салбар зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан мэдээг сонсож, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн талаар салбар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл хүргэн, цаашид авах арга хэмжээний талаар чиглэл өглөө.






