
/2025.01.16/ Аймгийн Онцгой байдлын газрын даргаар дэд хурандаа И.Идэргарав ажиллахаар өнөөдөр ажлаа хүлээж авч байна.

Аймгийн Онцгой байдлын газрын дарга Н.Бат-Эрдэнэ Онцгой байдлын ерөнхий газар руу дэвшин томилогдож байгаатай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Алдарбаяр хүлээн авч, талархал илэрхийллээ.



