/2025.01.20/ Өнөөдөр 14 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай цахим уулзалт хийлээ. Уулзалтаар сумдын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, цаашид үндсэн чиг үүргийнхээ ажлыг үр дүнтэй, хүртээмжтэй хийж хэрэгжүүлэх үүрэг, чиглэл өглөө.