ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ЗАРИМ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-01-22

/2025.01.22/ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны төлөөлөгч А.Энхзаяа, У.Ганбаатар, Д.Мөнхбаяр, Э.Пүрэв, О.Гантулга, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны төлөөлөгч Н.Отгонбаатар, Ц.Наранхүү, Т.Гантулга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Байгаль орчны газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар зэрэг байгууллагуудын удирдлагууд, албан хаагчидтай уулзлаа.
Уулзалтаар тус байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлаар санал, хүсэлтийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Мөн төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод, шилэн байлгахад анхаарч ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%