Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр болон хурлын төлөөлөгч Ж.Сүхбаатар, С.Дамдинсүрэн, Т.Отгондэлгэр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг аймаг дахь Шүүхийн Тамгын газар болон Прокурорын газрын удирдлагууд, албан хаагчидтай уулзлаа.
Уулзалтаар тус байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлаар санал, хүсэлтийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.




