Нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор 03 дугаар сарын 27-ны өдөр сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга болон дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 23 албан хаагч хамрагдав.




