Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр болон хурлын төлөөлөгч Д.Мөнхбаяр, У.Ганбаатар, Ц.Наранхүү, А.Дааганчулуун, Э.Пүрэв нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг АШУҮИС-ийн аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн ажилтан, удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтаар тус байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлаар санал, хүсэлтийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо





