Монгол Улсын говийн бүсийн аварга шалгаруулах “Говийн бүс-2025” шатрын тэмцээн Дорноговь аймгийн Сайншанд суманд нээлтээ хийлээ.
Арга хэмжээнд Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд аймгийн Хутагтын өрөг шатрын холбооны тэргүүн Н.Алдарбаяр оролцож шатрын спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа нийт эцэг эхчүүд, багш нар, тамирчдад тэмцээнд амжилт хүслээ.
Тус тэмцээнд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн нийт 240 гаруй тамирчид оролцож байна.













