Өнөөдөр Монгол улсын Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, Тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Алдарбаяр, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар шинээр төрөн гарсан Улсын аварга малчдад цол тэмдгийг гардуулан өглөө.
Улсын аварга малчнаар Хөвсгөл сумын Жавхлант багийн малчин Бандийн Батсуурь, Улаанбадрах сумын Баянбогд багийн малчин Машбатын Баттогтох, Сайншанд сумын 3 дугаар багийн малчин Болоожийн Оргой нар тус тус тодорлоо. 

Эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн бойжуулж ашиг шимийг нь хүртэн улсдаа үнэлүүлсэн нутгийн аварга малчдадаа халуун талархал илэрхийлэн аз жаргал, эрүүл энхийг хүсье.




