Дорноговь аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр АШУҮИС-ийн салбар сургууль баригдахаар өнөөдөр шавь тавих ёслол боллоо.
Тус үйл ажилагаанд Монгол Улсын Их хурлын гишүүн, Зам, Тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Алдарбаяр, аймгийн Засаг дарга О.Батжаргал АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн хамт олон, ахмад багш нарын төлөөлөл, гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэд оролцлоо.
Барилгын гүйцэтгэгч компаниар “Болор аграмба”ХХК ажиллаж байна.
Барилгыг 2026 оны 1-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.





