/2025.05.11/Бүс орон нутгийн нэгдмэл байдлыг бэхжүүлэх, бүсүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Говийн бүсийн аймгуудын төлөөлөгч нарын уулзалтыг зохион байгуулж байна.
Өнөөдрийн уулзалтаар Улсын эдийн засаг, цаашдын хөгжилд томоохон түлхэц үзүүлэх говийн бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг хэлэлцэн Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд өргөн барьж шийдвэрлүүлэх чухал санал, санаачилга гарах юм.
Мөн бүсийн хэмжээнд 2025 онд хэрэгжүүлэх олон талт үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах болно.





