Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/05 тоот тогтоолоор баталсан Дорноговь аймгийн Засаг даргын "Тогтвортой бодлого- Тасралтгүй хөгжил" мөрийн хөтөлбөрийн өрх гэр бүлийн худалдан авах чадварт уялдуулан орон сууцжуулах бодлого хэрэгжүүлнэ гэсэн зорилтын хүрээнд УБТЗ-ын ХХН-тэй хамтарч Говийн төмөр замчин орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд Сайншанд сумын УБТЗ-ын ажилчдын 180 айлын орон сууцны барилгын ажил эхлэхээр өнөөдөр шав тавих ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Шав тавих үйл ажиллагаанд Монгол Улсын Засгын газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр, аймгийн Засаг дарга О.Батжаргал болон төмөр замын удирдлагууд, төмөр замын ажилчид оролцлоо.
Тус 180 айлын ипотекийн орон сууцны барилгын ажлыг "Жи эй эл инвестмент" ХХК, "Бат-Оруус" ХХК түншлэн гүйцэтгэж байна.




