Монгол Улсын Их Хурлаас баталсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого", Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/05 тоот тогтоолоор баталсан аймгийн Засаг даргын "Тогтвортой бодлого-Тасралтгүй хөгжил" мөрийн хөтөлбөрт залуучуудын хөгжлийг дэмжсэн, орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх олон зорилт арга хэмжээнүүд тусгагдан амжилттай хэрэгжиж байгаа билээ.
"Сингл апартмент" залуусын түрээсийн орон сууцны төслийг эхлүүлж барилгын шав тавих ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
"Сингл апартмент" орон сууцны төслийг Дорноговь аймгийг зорин ирж буй залуучуудын амьдрах таатай орчныг бүрдүүлж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 21 аймгаас анх удаагаа аймагтаа хэрэгжүүлж байна.
Барилгын ажлыг "Тод мандах үйлс" ХХК хийж гүйцэтгэнэ.


