ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЧУУЛГАН ДОРНОГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНА

2025-05-12

Нийт хүн амын 6.0 хувь говийн бүсэд оршин суудаг бөгөөд бүсийн ДНБ-ийг бүтцээр авч үзвэл хамгийн их хувийг буюу 53.9%-ийг үйлдвэрлэл, 33.8%-ийг үйлчилгээ, 12.3%-ийг хөдөө аж ахуй эзэлж байна.
Үйл ажиллагаа явуулж байгаа АНН тоо 4404, дундаж цалин 1.9 сая.төг бөгөөд нийт малын тоо 8.4 сая.толгой байна.
Бүсэд “Бүсчилсэн хөгжлийн бодлого” хэрэгжсэнээр:
• Бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлно;
• Байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээнэ;
• Үйлдвэр, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжинэ;
• Бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ;
• Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилна;
• Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн, зах зээлийг тэлнэ;
• Орчин үеийн шинэ суурьшлын бүс, хотуудыг байгуулна.
• Бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэж тооцож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%