ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮД СУМАНД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ КЭ ЮУШЭН ДОРНОГОВЬ АЙМАГТ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

2025-05-21

/2025.05.21/ БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн болон бусад албаны төлөөллийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр, аймгийн Засаг даргын орлогч Г.Март нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Дорноговь аймгийн гадаад харилцаа хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлж цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, боловсролын салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн аймгийн ерөнхий боловсролын II сургуулиар зочилж, иж бүрэн сүүлийн үеийн хүчин чадал бүхий 19 суурин компьютероор тохижуулсан, “Дижитал анги”-ийг хүлээлгэн өгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, ерөнхий боловсролын багш, сурагчидтай мод тарьж, “Найрамдлын төгөл”-ийг байгуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%