/2025.05.21/Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Иргэдээ сонсъё” арга хэмжээг зохион байгуулж байна.
Иргэдээ сонсъё арга хэмжээний хүрээнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Н.Алдарбаяр, тус сумдаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч А.Дааганчулуун, С.Дамдинсүрэн, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд Дэлгэрэх, Иххэт, Алтанширээ сумдад ажиллалаа.
Ажиллах үеэрээ аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр сумдын төрийн байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцаж цаашид улсын болон орон нутгийн төсөвт суулгах шаардлагатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, их засварын ажлуудын талаар санал солилцлоо.
Уулзалтаар иргэд, олон нийт, төрийн байгууллагаас гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлүүлэхээр холбогдох шатны байгууллагад хүргүүлэн ажиллах юм.
Мөн тус сумдад газар хэмжилт болон нотариатын үйлчилгээг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар иргэдэд үзүүллээ.










