ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“АЛДАРТ ЭХ” НЭГ, ХОЁРДУГААР ЗЭРГИЙН ОДОН ГАРДУУЛАХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2025-05-31

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 58 дугаар зарлигаар Дорноговь аймгийн олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн 286 эхчүүд “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдлаа.
“Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б. Дэлгэрсайхан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар гардуулан өглөө.
“Алдарт эх - I” одонгоор 44 ээж шагнагдсанаас хамгийн залуу ээж нь Даланжаргалан сумын Цомог багийн иргэн Цэнд-Очирын Алтангинж 33 настай, хамгийн ахмад ээж Замын-Үүд сумын Соёмбо багийн иргэн Өлзийгийн Бүтэнсайн 77 настай байна.
“Алдарт эх - II” одонгийн болзол хангасан 241 ээжүүдээс хамгийн залуу нь Замын-Үүд сумын Хилчин багийн иргэн Баянмөнхийн Намхайнямбуу 27 настай, хамгийн ахмад нь Сайншанд сумын Далайшанд багийн иргэн Доржийн Чагцалдулам 77 настай байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9243
7567 / 82%
1037 / 11%
304 / 3%
335 / 4%