“Алтанзул” наадмыг Нутгийн зөвлөлтэй хамтран 2015 оноос эхлэн 2 жил тутам багш нарын баяртайгаа хамтатган зохион байгуулж ирсэн. Энэ удаад оролцоог нэмэгдүүлэн говийн бүсийн хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлог байна.
“Алтанзул-2025” наадамд говийн бүсээс сонгогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн сайд, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Борхүүгийн Дэлгэрсайхан, Говийн бүсийн зөвлөлийн дарга бөгөөд Дорноговь аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Найдангийн Алдарбаяр, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, говийн бүсийн багш, ажилчид оролцож байна.
Амжилт хүсье.








