Нутгийн Өөрөө удирдах байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хурлын төлөөлөгчдийг үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн мэдлэг олгох, нутгийн өөрөө удирдах байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор аймгийн 14 сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарыг чадавхжуулах сургалтыг бүсчлэн зохион байгуулж байна.
Өнөөдөр Айраг суманд зохион байгуулж байна. Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт сумдын аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нийт 98 төлөөлөгч сургалтад хамрагдаж байна.






