Дорноговь аймгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаад, дотоодын жуулчдад орон нутгийн онцлогийг харуулсан бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд тус төвийг байгуулсан билээ.
Ийнхүү өнөөдөр Дорноговьд үйлдвэрлэв бизнес эрхлэгчдийн төв нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар болон орон нутгийн баялаг бүтээгч нар оролцлоо.






