ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“ИХ ГОВИЙН ЗОРИГТНУУД” МАЛЧДЫН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ–2026 АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2026-01-27

Өргөн сумын “ИХ ГОВИЙН ЗОРИГТНУУД” малчдын нэгдсэн чуулга уулзалт–2026 арга хэмжээ 01 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, сумын 190 гаруй малчид оролцон туршлага солилцож, санал бодлоо хуваалцлаа.
Тус суманд 216 өрх мал аж ахуй эрхлэн 2026 онд тэмээ 1842, үхэр 5494, адуу 7577, хонь 48,198, ямаа 42,594, нийт 105,705 толгой мал тоологдсон нь өмнөх оноос 12,662 толгойгоор буюу 13.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Чуулга уулзалтад Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сүхбаатар нар оролцож, төрийн бодлого, шийдвэр, цаг үеийн ажлын талаар мэдээлэл өгч, малчдын санал хүсэлтийг сонсож байна. Мөн хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан малчдыг шагнаж, урамшууллаа.
Арга хэмжээний хүрээнд аймгийн Татварын газар, Нийгмийн даатгалын газар, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газар, Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтэс, Хилийн цэргийн 0129 дүгээр анги оролцож, малчдад сургалт, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10113
8386 / 83%
1066 / 11%
317 / 3%
344 / 3%