Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албаныхан, аймаг орон нутгийн удирдлагууд Замын-Үүд суманд ажиллалаа.
Тус суманд ажиллах үеэр Автозамын боомтын зорчигч, тээврийн цогцолбор, ачаа тээврийн хэсэг, чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, хил, гааль, хяналтын байгууллагын удирдлагууд болон Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа.
Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа.
Түүнчлэн хил, гаалийнхны уялдаа холбоогүй байдлыг цэгцлэх үүднээс хяналтын тогтолцоог нэгдмэл удирдлагатай болгох тал дээр Засгийн газар анхаарч ажиллахыг Ерөнхий сайдаас чиглэл болголоо.









