ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД СУМАНД АЖИЛЛАЛАА. /2026.01.12/

2026-01-12

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, болон холбогдох албаныхан орон нутгийн удирдлагуудтай Сайншанд суманд ажиллалаа.
Тус суманд ажиллах үеэр "Алтанширээт үйлдвэр технологийн парк", Дорноговь аймгийн Сайншанд суманд хэрэгжүүлж буй хямд өртөгтэй орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, Сайншанд сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад 1000 орчим иргэд оролцож, санал, хүсэлтээ уламжилж, иргэдийн асуусан асуултад холбогдох албаныхан харилт өглөө.
Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Нийслэл хот коксожсон түлшээ дотооддоо тэр тусмаа Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах "Алтанширээт үйлдвэр технологийн парк"-т түлш үйлдвэрлэх боломжийг судлан 2026 оны өвлөөс өмнө дотоодын коксожсон түлшний үйлдвэрлэлтэй болох үүрэг чиглэлийг өгсөн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10113
8386 / 83%
1066 / 11%
317 / 3%
344 / 3%