ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 34 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2026-01-13

1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буюу 34 жилийн өмнө анхны ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эх нутагтаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон даяар олноо тунхагласан.
Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан шинэ Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатуудад хүндэтгэл үзүүлж, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч асан хошууч генерал Хожгорын Лхагвасүрэн “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” сэдвээр лекц тавьж нийт 300 гаруй төрийн албан хаагчид оролцлоо.
Арга хэмжээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр, Аймгийн Засаг дарга О.Батжаргал, Ардын Их Хурлын депутат Б.Нямдорж, Ц.Дэмид нар оролцож, үндсэн хууль батлалцсан үйл явц, оруулсан санал, өөрсдийн түүхийг хуваалцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10113
8386 / 83%
1066 / 11%
317 / 3%
344 / 3%