Айраг сумын “Шинэ хөдөө-2026” малчдын өдөрлөг 01 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус суманд 306 өрх мал аж ахуй эрхлэн 2026 онд Тэмээ 1479, Үхэр 5371, Адуу 5810, Хонь 58212, Ямаа 55348 нийт 126220 толгой мал тоолуулж өмнөх оноос 22959 толгой мал буюу 22,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
"Шинэ хөдөө" зөвлөгөөний хүрээнд Саран хөхөө театрын уран бүтээлчид ая дуугаа өргөж аймгийн ХХААГ, Мал эмнэлэг, ГХУСАЗСЗ-өөс сургалт мэдээлэл өгч ажиллалаа.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулан иргэдэд үйлчилгээ үзүүллээ.
Аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр төрийн бодлого шийдвэр, цаг үеийн нөхцөл байдлыг танилцуулж иргэд малчдын санал хүсэлтийг сонслоо. Мөн хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан малчдыг шагнаж урамшууллаа.









