Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат БНМАУ-ын аварга малчин, эмнэг сургалтын спортын мастер Эрдэнийн Баярмагнай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат малчин цол тэмдэг хүртлээ.
Олон жилийн уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимээр тэмээгээ мянга давуулан өсгөсөн хөдөлмөрч малчин танд халуун баяр хүргэе.
Гавьяат цол тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.01.24-ний өдөр Дундговь аймагт зохион байгуулагдах “Тэмээн дээрээс наран ойрхон” Өвлийн их наадам, Улсын тэмээчдийн V зөвлөгөөнөөр гардуулна.
