ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дэвжээ тэмцээнд ЕБ-ын 2-р сургууль тэргүүллээ

2014-12-15

Аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Хүүхэд өсвөр үеийнхний дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмд сөргөөр нөлөөлж буй архидан согтууралт, тамхидалт, хулгай, танхай зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдтэй тэмцэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах зорилгоор Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран жил бүр уламжлал болгон, МСҮТ-ийн 1-р дамжаа болон ЕБ-ын сургуулийн 7-9-р ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн "Дэвжээ" тэмцээн 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Хүүхдийн ордонд болж, нийт 8 сургуулийн сурагчид багш нартайгаа хамтран оролцсон нь өнгөрсөн жилийнхээс онцлог байлаа.
Тус тэмцээнд 1-р байранд Сайншанд сумын ЕБ-ын 2-р сургууль, 2-р байранд МСҮТ, 3-р байранд Сайншанд сумын ЕБ-ын 5-р сургууль, Тусгай байранд Сайншанд сумын ЕБ-ын 3-р сургууль, Дэлгэрэх сумын сургууль, шилдэг багшаар Сайншандс умын ЕБ-ын 3-р сургуулийн багш н.Ундармаа шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%