ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“Хамтдаа оролцъё, хамтдаа шийдье” эссе бичлэгийн уралдааны дүн гарлаа

2014-12-25

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Иргэний оролцооны хэлтсээс санаачилж аймгийнхаа нийт ард иргэдийн дунд зарласан “Хамтдаа оролцъё, хамтдаа шийдье” эссе бичлэгийн уралдаанд оролцож шалгарсан иргэд шагналаа гардлаа. Иргэдийн зүгээс нийт 16 эссэ ирүүлснээс уралдааны комисс нэг бүрчлэн уншиж шалгаруулахад нэгдүгээр байрт шалгарах бүтээл хараахан гараагүй байна. Харин хоёрдугаар байрт орон нутгийн “DSB” телевизийн сэтгүүлч З.Энхзулын “Иргэн төвтэй ухаалаг оролцоо” бүтээл, Сайншанд сумын нэгдүгээр багийн иргэн Э.Эрдэнэцэцэгийн “Хамтдаа оролцъё, хамтдаа шийдье” бүтээл гутгаар байрт, харин тусгай байрт Хөвсгөл сумын дөрөвдүгээр багийн иргэн Л.Амарбаясгалангийн “Иргэдийн идэвхи, ирээдүйн хөгжил” бүтээл, Айраг сумын ЕБС-ын 12б ангийн сурагч Э.Хонгорзулын “Хамтдаа оролцъё, хамтдаа шийдье” бүтээл тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Оролцогчдын бүтээлүүд дотор төрийн байгуулллагуудын  санаачлаад хийдэг хэрнээ  анзаардаггүй, ойрхон хэрнээ хол юм шиг санагддаг, хийж хэвшсэн ч үр дүнг нь сонирхдоггүй, энгийн мэтээр ойлгодог олон ажлын санаа давхардсан байсан юм. Бас сонирхолтой санаа ч байсан. Тухайлбал, сэтгүүлч З.Энхзул иргэдийн оролцоог хангахад өрсөлдөөнтэй, иргэд олон нийтийн эрх ашгийг хангасан хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг оролцоог сайжруулах зэрэг олон санааг дурдсан бол иргэн Э.Эрдэнэцэцэг ахлах дунд ангийнханд оролцооны талаар уулзалт яриа хийх, иргэний оролцоог дэмжсэн иргэдийн виза карт гаргах зэрэг судалж үзэхээр, туршиж үзэхээр санааг  тусгасан байна.

Харин Хөвсгөл сумын хувиараа хөдөлмөр эрхлэгч Л.Амарбаясгалан Төсвийн шинэ хуулийн ОНХС-ийн доторхой заалт бүхий хуулийг хэрэгжүүлэх, төр засгийн байгууллагууд үйл ажиллагаагаа төлөвлөхөөс эхлээд гүйцэтгэж дуусах хүртэл бүхий л шатанд иргэний санал бодлыг тусгах нь үр дүнтэй гэж үзсэн бол Айраг сумын ЕБ-ын дунд сургуулийн сурагч Э.Хонгорзул орчин тойрондоо цэвэр цэмцгэр амьдарцгаая, ядаж хогныхоо асуудлыг сум даяараа шийдье, зөв амьдрах дадал хэвшлийг бий болгох зэрэг санааг тусгасан юм. Хүн бүхэн оролцогч байх тухай аймгийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсээс зохион байгуулсан уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт хүмүүс та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж оролцооны ашиг тусын тухай, хамтаараа бүтээхийн тухай, бултаараа хөгжихийн тухайд бусдадаа байнга үлгэр жишээ үзүүлж, манлайлж явахыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%