Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Иргэний оролцооны хэлтэс, Дорноговийн түүхчдийн "Говь мэргэн ван" ТББ, Дорноговь аймгийн Залуучуудын холбоо хамтран Монгол Улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойд зориулан "Бидний бахархах түүх" сэдэвт лекцийг Дорноговь аймгийн нийт ард иргэд, ЕБ-ын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан зохион байгуулах гэж байна.
Тус лекцийг Дорноговь аймгийн уугуул Түүхийн ухааны доктор, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Угсаатан судлалын салбарын эрхлэгч, Дорноговийн түүхчдийн “Говь Мэргэн Ван” холбооны тэргүүн Бат-Өлзийн Баатархүү унших бөгөөд бидний төрөлх нутаг Дорноговийнхоо түүх соёлын талаар болон Үндсэн хууль батлагдсан талаарх мэдээллийг хүргэх юм.
Иймд иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Лавлах утас: 7052-0001, 9627-7229, 9990-1448
Вэб сайт: www.dornogovi.khural.mn
www.irgen.do.gov.mn