Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулж УИХ-аар батлуулсан Шилэн дансны тухай хууль нэгдүгээр сарын 01-нээс эхлэн орон даяар хэрэгжиж эхэлж байгаа билээ.
Энэхүү хууль хэрэгжсэнээр улсын болон орон нутгийн төсөвт хяналт тавих, санхүүгийн ил тод байдлыг дээшлүүлэх өмч хөрөнгийг зөв зүйтэй захиран зарцуулах, санхүүгийн аливаа шийдвэр, түүний хэрэгжилтийг ил тод болгох, олон нийтийн хяналтыг тогтоох зэрэгт ихээхэн дэвшил гарах учиртай юм. Тухайн байгууллага дээр зарагдсан таван саяас дээш төгрөгийн бүх гүйлгээг интернэт, веб хуудасд байрлуулах бөгөөд Веб хуудасгүй бол олон нийтэд харагдах самбар дээр хадаж байрлуулна.
Мөнгөний гүйлгээн дээр нэг, хоёрдугаар гарын үсэг зурсан ажилтан үүнийг нийтэд мэдээлэх үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэлтэй гэсэн хатуу заалтыг хуульд оруулсан байна.
Тан энэхүү хуулийг www.president.mn, www.legalinfo.mn вeб хуудсаар нэвтэрч үзэх боломжтой.
Та ШИНЭ ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬ-ийг ЭНД-ээс татна уу.