ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“Хутагтын говийн тэмээчин” хоршооны өргөөний нээлт боллоо

2015-01-10

“Шинэ Дорноговь-2” тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Сайншандаас баруун тийш 30 км-ын зайд Сайхандулаан сумын нутаг Ганц модны хөндий хэмээх газарт 1000 ингэний ферм байгуулахаар болж, эхний ажлууд болох инженерийн хийцтэй худаг гаргах, цахилгаан шугам татах ажлыг өнгөрсөн онд хийж гүйцэтгээд байна.

Энэхүү ферм нь тэмээний гаралтай сүүн сүүн бүтээгдэхүүнээр Дорноговь аймгийг болон улс орноо цаашид хангах, аялал жуулчлалын шинэ маршрут бий зорилготой бөгөөд энэхүү фермийн үйл ажиллагааг “Хутагтын говийн тэмээчин” хоршоо удирдан явуулах юм. “Хутагтын говийн тэмээчин” хоршоо байгуулагдаад 1 жил болж байгаа бөгөөд хоршооны өргөөний нээлт өнөөдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ганц модны хөндийд болж, Аймгийн ИТХ-д Сайхандулаан сумаас сонгогдсон төлөөлөгч Ж.Зоригтбаатар, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Иргэний оролцооны хэлтсийн дарга Э.Энхжаргал нар оролцож, дурсамж, дурсгалын зүйлийн хамт гардуулан өглөө.

Тус хоршоо одоогоор 12 гишүүнтэй, 570 гаруй тэмээтэй, ингэний хоормог, буцалгаа, аарц зэрэг сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулан шинээр савлан тун удахгүй Дорноговьчууддаа хүргэхээр болжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%