Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн арга хэмжээний хүрээнд аймгийн ИТХ-аас уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бөхийн барилдаан амжилттай 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн спортын ордонд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Уг барилдаанд аймаг сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 32 бөх хурд хүч, авьяас чадвараа сорин уран мэхийг уралдуулан барилдсанаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Пүрэвсүрэн түрүүлж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат аймгийн харцага Ширчинбат үзүүрлэж, Хөвсгөл сумын харьяат аймгийн арслан Батзориг, мөн сумын харьяат сумын заан Бат-Эрдэнэ нар шөвгөрлөө.
Мөн уран барилдаанч бөхөөр Хөвсгөл сумын харьяат сумын заан Бат-Эрдэнэ шалгарч аймгийн ИТХ-ын өргөмжлөлөөр шагнуулав. Энэ удаагийн барилдаан нь бөхчүүдийн бяр чадал, хурд хүчийг сорьсон уран хурц барилдаанууд олноор гарч үзэгч олныг өндөлзүүлсэн чансаа өндөртэй сайхан барилдаан болж чадлаа.
Монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлжид өөдөө байх болтугай.