ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дорноговьчууд бахархах түүх арвинтай

2015-01-14

Дорноговь аймгийн ИТХ-аас иргэдээ соён гэгээрүүлэх чиглэлээр лектор урин лекц уншуулдаг уламжлалтай билээ. Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн хүрээнд Дорноговь аймгийн уугуул Түүхийн ухааны доктор, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Угсаатан судлалын салбарын эрхлэгч, Дорноговийн түүхчдийн “Говь Мэргэн Ван” холбооны тэргүүн Бат-Өлзийн Баатархүүг урин “Бидний бахархах түүх” сэдэвт лекцийг 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагт Саран хөхөө театрт ЕБ-ын сургуулийн ахлах ангийн сурагчид болон МСҮТ-ийн оюутнууд, багш нарт, 17цагт Өв соёл ёслол хүндэтгэлийн “Соёмбо” цогцолборын Хүндэтгэлийн өргөөнд зохион байгууллаа.

Тус лекцэнд багш сурагчид нийтдээ 350 орчим сурагч, багш, 130 орчим иргэн хүрэлцэн ирсэн бөгөөд лектор Б.Баатархүү “Дорноговь нутаг арвин их түүхтэй төдийгүй гагцхүү бидэнд судалгаа асар их дутагдалтай байгаа” тиймээс Улаанбаатарт байдаг Дорноговийн гаралтай хэсэг бүлэг түүхчид, судлаачид нэгдэн Дорноговийн түүхчдийн “Говь мэргэн ван” холбоог байгуулан, 2013-2014 онд аймгийнхаа урд сумдаар явж судалгаа хийж, ахмад настануудтай уулзан, яриа хийж цуглуулсан зүйлсээрээ судалгааны 2 бүтээл гарган хэвлүүлсэн тухайгаа ярив.

Дорноговьчууд бид Говийн 5-р ноён хутагтаас гадна Говийн 9 хутагт, Хадны сүг зураг, Эзэн Чингис хаантай холбогдох асар их дурсгалтай бахархах түүх ихтэй ард түмэн хэдий ч манай аймгийн судалгаа урьд өмнө нь бараг хийгдэж байгаагүй юм байна.

Тийм учраас цаашид ч нутаг орныхоо тухай судалгааг хийх ажилд "Говь мэргэн ван" ТББ-аас түлхүү анхаарч, түүхийн хэд хэдэн бүтээлүүдийг гаргахаар төлөвлөж байгаа тухайгаа ярьж, өөрийн бүтээлийн дээжээс Боловсролын газар, ЕБ-ын 1-р сургууль зэрэгт дурсгал болгон өгч, иргэд ч лекцийг талархан хүлээн авлаа.

Дорноговийн түүхдчийн “Говь мэргэн ван” ТББ-ын бүрэлдэхүүн

Б.Баатархүү –Түүхийн ухааны доктор (Ph.D), ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Угсаатан судлалын салбарын эрхлэгч

И. Саруул – Түүхийн ухааны доктор (Ph.D), Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг, Архивын Ерөнхий Газрын дарга

Х.Мэндсайхан - Түүхийн ухааны доктор (Ph.D), Хэлмэгдэгсдийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан

З.Нинжбадгар – Түүхийн ухааны доктор (Ph.D), БСШУЯ-ын дэргэдэх Монгол судлалыг дэмжих сангийн мэргэжилтэн

Д.Бумаа - Түүхийн ухааны доктор (Ph.D), Монголын Үндэсний музей

Х.Гэрэлмаа – Хэл бичгийн ухааны доктор (Ph.D), ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэрэглээний хэл шинжлэлийн секторын эрхлэгч

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%